Гутал худалдан авахад анхаарах 8 зүйлс

2024-11-27 05:19
Гутал худалдан авахад анхаарах 8 зүйлс
  1. Таны сонгосон гутал таны хөлөнд ТӨГС таарсан байх ёстой бөгөөд урд хэсэгт хөлний эрхий хуруу чөлөөтэй хөдлөх 0,5см орчим орон зай байх ёстой. Мөн өсгий хэсэгт таны өсгий бүрэн, бат бөх сууж өгсөн байх хэрэгтэйг анхаараарай. 
  2. Гутлын ӨРГӨН, УРТ, ТҮРИЙ хэсгүүдийн аль нь ч таны хөлөнд тулах, дарах, барих мэдрэмж өгөх ёсгүй бөгөөд “ яваандаа зөөлрөнө, хэвшинэ” хэмээн бодож сонголтоо хийж хэзээ ч болохгүй. Мөн гутал маш ХӨНГӨН байх нь таны хөл өдрийн турш ядрахгүй, тав тухтай байдгийг  анхаараарай. 
  3. Та гутлын улыг зөвхөн зөөлөн гэдгээр сонгох биш заавал УЯН мөн эсэхийг шалгаж үзээрэй. Гутлыг дундуур нь нугалан үзэхэд хоншоор болон өсгий хэсэг хоорондоо ойртон V хэлбэрт дөхөж байвал УЯН ултай гэж үзнэ. 
  4. Та гутал сонгохдоо заавал ЦАГ гарган тухтай сонгоорой. Та гутлын доторлогоо хэсэг, оёдол, зуузай хэсгийг анхааралтай хянаж үзээрэй. Зарим гутлын фирмүүд доторлогоог хүний нүд хүрэхгүй хэсэгт дутуу үлдээдэг. Мөн хэт олон жижиг хэсгээс бүрдсэн гутлын оёдол, эмжээр зэрэг нь таны тав тухад ч нөлөөлдөг байх нь. 
  5. Хүний хоёр хөл хэзээ ч яг ижил өргөнтэй, урттай байдаггүй. Баруун гараараа давамгайлж юм хийдэг хүмүүсийн ихэнхийнх нь баруун хөл нь ижилхэн том байдаг бол солгой хүмүүсийнх эсрэгээрээ байдаг байх нь. Иймээс та гутлыг заавал хосоор нь өмсөж үзэж сонгоорой. Мөн хүмүүсийн гутлын размер амьдралын туршид өөрчлөгдөж байдаг. Нас нэмэгдэх тусам хөл өргөсөж томордог . Гутлыг өмсөж сонгохдоо хэзээ ч суугаагаараа биш босож, алхаж гишгэж үзэж сонгохыг урьтал болгоорой. 
  6. Хүний хөл өдрийн туршид ч өөрчлөгддөг. Ялангуяа дулааны улиралд хөөж томордог байна. Тиймээс та болвол оройн цагаар эсвэл өмнө нь хэсэг алхаж байж хөлөө хөөж томорсны дараа гутлаа сонговол илүү тохиромжтой. 
  7. Гутал сонгоход нөлөөлөх бас нэгэн том хүчин зүйл бол МАТЕРИАЛ юм. Хүн бүтэн өдрийн турш хөлөөрөө 0,1cl  (бараг жижиг архины хундага) хэмжээний хөлс гадагшлуулдаг байна. Тэр чийгийг өөртөө шингээж гадагшлуулж чаддаг хэв шинжтэй  цор ганц  байгалийн бүтээгдэхүүн  бол ЦЭВЭР АРЬС юм. Хэрвээ таны сонгосон гутал цэвэр арьс биш даавуун болон нийлэг эдээр хийгдсэн бол агаар сэлгэх, дулаан хадгалах, ус цасны чийгийн хамгаалалт бүхий Gore Tex, Sympatex зэрэг ТЕХНОЛОГИ агуулсан байх ёстойг маш сайн анхаараарай. 
  8. Гутлыг зөвхөн ил харагдах хийц, загвар төдийхнөөр бус уг гутлыг үйлдвэрлэгчид нь ямар нөхцлөөр түүхий эдээ гаргаж аван материалаа сонгож ямар аргаар арьсыг боловсруулж байгаа зэргийг маш сайн анхаарах хэрэгтэй.  Жишээ нь: Европын оронд хром хэмээх химийн бодисоор арьсыг боловсруулахыг хориглосон бөгөөд энэ нь хүний биед хавдар үүсгэх хүчин зүйл болдгийг нотолсон байна. 

Та бидний зөвлөсөн найман энгийн зөвлөмжийг даган гутлаа сонгохоо мартуузай.


Энэ бүхэн дээр нэмж зөвлөхөд Австри улсын 200 жилийн түүхтэй 3дахь үе дамжсан гутлын фирм болох THINK! нь тэргүүн чанараараа үргэлж байгалийн болон нийгмийн стандартыг тэгш хамгаалсаар иржээ. Тэд сүүлийн 200 жилд зөвхөн гутлаар мэргэшжээ. Тэдний бүтээсэн гутлын цаана арвин мэдлэг, ур дүй болон сэтгэл шингэсэн байдгийг та ч бас хоцролгүй мэдрээрэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл