Худалдан авагчаас буцаан авах болон солих бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага
1. Хэрэглэгч бараа бүтээгдэхүнийг хүлээн авахдаа хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, сав баглаа боодол нь гэмтэлгүй эсэхийг шалгаж авна.
2. Хэрэглэгчийн худалдан авсан бараа нь гэмтэлтэй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, барааны хэмжээ томдсон болон багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссанаас бусад тохиолдолд барааг буцаахгүй.
3. Хямдралтай болон урамшуулалтай бүтээгдэхүүний худалдан авалтад буцаах болон солих нөхцөл үйлчлэхгүй.
4. Бараа бүтээгдэхүүнийг буцаах болон солиулах үед худалдан авалтын эх баримтыг үндэслэх бөгөөд баримтгүй тохиолдолд аль аль нь боломжгүйг анхаарна уу.
5. Бараа бүтээгдэхүүний хайрцаг савыг гэмтээсэн, бараа бүтээгдэхүүнийг бохирдуулсан, гэмтээсэн, сэв үүсгэсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүйг анхаарна уу.
6. Онцгой бүтээгдэхүүн болох оймс болон дотуур өмд, триког солих болон буцаахгүй.
7. Олон улсын болон дотоодын банкны карт ашиглан төлбөрөө төлсөн хэрэглэгч 24 цагийн дотор барааг буцаах тохиолдолд нийт үнийн дүнгийн 1-3%-ийг суутгаж тооцно.
8. Худалдан авалтын баримтыг E-barimt системд бүртгэсэн эсвэл худалдан авалтаас хойш 24 цаг өнгөрсөн тохиолдолд тухайн баримт дахь үнийн дүнгийн 10%-ийг суутгаж тооцно.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХЭН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ