2025 оны 03 сарын 28
⭕️ BAREFOOT- ХӨЛ НҮЦГЭН МЭТ ХӨНГӨН МЭДРЭМЖ
Barefoot гутал нь хүүхдийн хөлний байгалийн хөдөлгөөнийг дэмжихэд зориулагдсан, хөлд аль болох бага нөлөө үзүүлдэг тусгай загварын гутал юм. Энэ төрлийн гутал нь хөлийн хурууны хөдөлгөөнийг чөлөөтэй байлгаж, байгалийн байдлаар алхах боломж олгодог.
Хүүхдийн BAREFOOT гутлын онцлог:
✅ Өргөн хурууны хэсэг – Хүүхдийн хөлийн хуруу хоорондын зайг хэвийн байлгаж, хуруунуудыг шахахгүй тул хөлний хөгжилд эерэг нөлөөтэй.
✅ Нимгэн ул – Ихэнх barefoot гутлын ул 3-6 мм зузаантай бөгөөд газрын овгор товгор гадаргууг мэдрэх боломж олгосноороо хөлийн булчинг хөгжүүлж, тэнцвэр сайжруулах ач холбогдолтой.
✅ Уян хатан байдал – Гутлын ул нь маш уян хатан бөгөөд хүүхдийн хөлийн хөдөлгөөнийг огт хязгаарлахгүй.
✅ Зузаан хатуу зуузайгүй – Хүүхдийн хөлийг байгалийн байдлаар байршуулж, зөв алхалтын хэв маягтай болгоход тусална.
✅ Маш хөнгөн – Гутал хүнд биш тул хүүхдийн хөл огт ядрахгүй бөгөөд анх гутал өмсөж буй хүүхэд огт түүртэхгүй.
✅ Дотор гаднагүй цэвэр арьсан буюу байгалийн материал тул агаар сэлгэдэг буюу амьсгалдаг.
⭕️ Хүүхдэд barefoot гутал өмсгөх давуу тал:
• Хөлийн булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж, зөв өсөлтийг дэмжинэ.
• Тэнцвэр, тогтвортой байдлыг сайжруулна.
• Байгалийн алхалтын хэв маягт сургана.
• Хөлийн хэлбэр гажихаас сэргийлнэ.
⭕️ Анхаарах зүйлс:
• Хэт хатуу, баригдмал гутал өмссөн хүүхэд гэнэт barefoot гутал өмсөхөд бага зэрэг дасах хугацаа шаардаж болзошгүй.
Хэрэв та хүүхдэдээ barefoot гутал сонгохоор төлөвлөж байгаа бол хөлийнх нь хэмжээ, хэлбэрт тохирох эсэхийг сайтар шалгаж, хөлний өсөлтийг нь харгалзан үзэх нь чухал.
✅ ТАНЫ СОНГОЛТ ТАНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА
Австри улсын 53 жилийн түүхтэй SUPERFIT фирмийн хүүхдийн гутлын албан ёсны борлуулагч