НУМТАЙ ЮУ⁉️⁉️НУМТАЙ ЮУ⁉️⁉️

2023 оны 10 сарын 09

НУМТАЙ ЮУ⁉️⁉️НУМТАЙ ЮУ⁉️⁉️



Манай дэлгүүрт хүрэлцэн ирж хүүхэддээ гутал сонгох гэж буй аав ээж нарын ихэнх нь дээрх асуултыг л асуудаг. 

Тэгвэл бид хүүхдийн гутлыг сонгохдоо зөвхөн “НУМ”-аар хязгаарлаж сонголтоо хийх нь зөв үү? 

Бид юуны түрүүнд хүүхдийн хөлийг зөв таньж мэдэх хэрэгтэй. 

Та мэдэх үү⁉️

- хүүхдийн 98% эрүүл хөлтэй төрдөг 

- Гэвч 80% нь хөлд эвгүй гутал өмсдөг

- Томчуудын 38% нь эрүүл хөлтэй үлдсэн байдаг

- Хүүхдийн хөлний хөлсний суваг томчуудынхаас илүү олон байдаг

- Хүүхдийн хөл томчуудынхтай адилхан биш учир илүү анхаарал шаардлагатай. 

6 нас хүртлээ хүүхдийн хөлний булчин шөрмөс хөгжих хамгийн чухал үе байдаг байна. 

Ер нь 16 нас хүртлээ хөл нь өсөж хэвших боломжтой. Тийм учир зөв, яг тохирсон гутал сонгох нь маш чухал❗️

- хүүхдийн хөл хурдан томорч өснө

- Хүүхдийн хөл зөөлөн бөгөөд хэвшихэд болон хөлийн зөв хэлбэр алдагдах маш амархан 

- Хүүхдийн хөлний хэлбэр хэмжээс томчуудынхаас өөр. 

Тийм учир „Суперфит“ фирм хүүхдийн хөлөнд зориулсан тусгай гутлын хэвийг ашиглаж хүүхдийн гутлаа үйлвэрлэдэг юм. 

Бага насны хүүхдийн хөлийг 2-4 сар болоод хэмжиж байхыг зөвлөе, яагаад гэвэл тэд бидэнд тайлбарлан хэлж чадахгүй. Хэмжихдээ хөлний зөвхөн уртыг биш бас овор хэмжээс нь маш чухал гэдгийг анхаараарай. 

‼️ Энэ бүхнээс харахад ЭРҮҮЛ хөлөнд ЗӨВ гутал МАШ ЧУХАЛ юм. 

⭕️ Тэгвэл гутал худалдан авахад анхаарах зүйлс юу байх вэ?

✅ Гутал өсгийнд бат бөх сууж өгсөн байх, чигчий хуруу чөлөөтэй хөдлөж өсөж томрох зайтай байх

✅ Гутлын хоншоор болон өсгий хөлийг сайн хамгаалсан байх

✅ Гутал уян хатан чанартай мөн хөлний хөдөлгөөнд саад учруулахгүй байх

✅ Гишгэхэд доргилтоос хамгаалсан бас хөлд хөнгөн байх

✅ Гутлын ул уян хатан байж алхахад дэмжсэн эвтэй байх

✅ Дотор гадар нь агаарын солилцоотой сайн материал болон технологоор хийгдсэн байх

✅ Углахад амар, өмсөж тайлахад зовлонгүй хурдан бэхэлгээтэй байх

✅ Хүүхдийн хөлөнд өгөгдсөн стандартаас илүү дээгүүр хамгийн сайн материал тохирно. 


⭕️ Бүхий л амьдралын турш бидний хөл дэлхийг 4 удаа тойрсон мэт урт замыг туулж их ачаалал авдаг байна. 

Суперфит фирм нь 51 дэхь жилдээ хүүхдийн хөлийг энэ их аянд гарахад эрүүл өсөж бойжих хамгийн чухал нөхцөл шаардлагыг тусган ажиллаж байна. 

Европын хүүхдийн эмч нар зүгээр ч нэг Суперфитийн гутлыг 98% хүүхдэд эрүүл гээд дээд оноогоор үнэлээгүй болов уу.


✅ ТАНЫ СОНГОЛТ ТАНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА 


🏢 Хаяг: Гэгээнтэн цогцолбор 2давхарт SUPERFIT дэлгүүр

☎️ Утас: 99095547

⏰ өдөр бүр 10:00-20:00


🔵 STOREPAY, POCKETZERO төлбөрийн нөхцлүүдээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл